Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Өнөөдөр /2022.01.05/ ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 23-28 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6 градус, бусад өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө 9-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
