Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өвлийн олимпод оролцоно гэж мэдэгдсэний хариуд Хятадын талаас талархал илэрхийлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өвлийн олимпод оролцоно гэж мэдэгдсэний хариуд Хятадын талаас талархал илэрхийлжээ

Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэхдээ, хүн төрөлхтний томоохон үйл явдал болох олимпын наадам улс төрийн хүчин зүйлийн нөлөөнд автах ёсгүй бөгөөд мөн улс төрөөс ангид байх ёстой хэмээн мэдэгдсэн.

Энэ мэдэгдлийг хийснийхээ дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн нээлтийн ажиллагаанд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж, Монгол Улс Бээжингийн өвлийн олимпийг тууштай дэмжиж байгааг илэрхийлсэн юм.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2021 оны 12 дугаар сарын 31- нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, харилцан чухал, найрсаг хөршүүд юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа улам бүр хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрамдал тасралтгүй гүнзгийрч, цар тахлын эсрэг хамтын ажилллагаа бодит үр өгөөжөө өгч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь гадаад улс орны удирдагчдын зүгээс БНХАУ-д хүрэлцэн ирж, Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны эрхмүүдийн нэг бөгөөд бид үүнийг халуун дотноор хүлээн авч байна. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимп амжилттай болж, бүх улс орнуудын ард түмний найрамдлыг нэмэгдүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 

Ташрамд дурдахад, зарим улс орнууд Бээжингийн өвлийн олимпийг эсэргүүцэж, оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй билээ. 




Өнөөдөр хонь өдөр

13 минутын өмнө