Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын арын зам дагуу төрөөд удаагүй нярай хүүхдийг өлгийтэй нь газарт тавьсан байсныг иргэн олж, цагдаагийн газарт мэдэгджээ. Нярай 3.4 кг жинтэй, 50.5 см урттай, хэвийн бойжилттой байсан аж. Улмаар цагдаагийн алба хаагчид нярайг Нялхсын клиник сувилалд шилжүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас нярайн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.