"Бээжин-2022" өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Тус олимпод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоо мэдэгдсэн.
Тодруулбал, тэрбээр УИХ-ын чуулганы үеэр, “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно" гэж мэдэгдсэн. Иймд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг БНХАУ-ын хэвлэлүүд онцолж байгаа юм. Учир нь тус олимпод АНУ, Европын холбооны зарим орон дипломат "бойкот" хийж эхлээд байгаа.
Халдварын дэгдэлт буурахгүй байгаа энэ үед "Өвлийн олимп" зохион байгуулагдах тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг айлчлалын өргөн бүрэлдэхүүнтэй бус цөөн тооны арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирэхийг БНХАУ-ын талаас манай улсад уламжилсан гэх албан бус мэдээлэл байна.