Б.Энхбаяр: Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байсан нэг нөхөр гэж яригддаг /ВИДЕО/

Б.Энхбаяр: Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байсан нэг нөхөр гэж яригддаг /ВИДЕО/

Өнөөдөр /2022.12.04/ хуралдаж байгаа Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилт, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаар мэдээлэл сонсож байгаа юм.

Харин тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Бид төмөр замын асуудлыг олон жил ярьж байна. Төмөр замаа барьж чадаагүй нь манай улсын хөгжилд хамгийн их саад болж байна. Төмөр замын хулгайч бол хамгийн том хулгайч. Төмөр зам дээр хэдэн их наяд төгрөгийг хулгайлж, мөнгө угаасан гэж олон жил яригдаж байгаа. Нөгөө хулгайч нь төрийн тэргүүн байж байгаад больчихсон нэг нөхөр гэж яригддаг. Түүнийг төмөр замаас маш их мөнгө угаасан гэж яригддаг. Тухайн үед тэрийг нь УИХ-аар оруулаагүй. Өмчийн эзэн нь хэлэлцээгүй, зөвшөөрөл аваагүй.

Тухайн үед 750 тэрбум төгрөгийг бонд босгож байгаа нэрээр шилжүүлж, өнөөдөр яасан нь мэдэгдэхгүй. Улсаараа хохирогч болчихоод сууж байна.  Үүнийг нь араас нь зөвшөөрч байна. Байнгын хороо тогтоол гаргаж, энэ гэмт хэргийг нь цайруулж байгаа юм уу. Ингэж болдог юм уу. УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр тогтоолтой зөрчилдөж байна. Үндсэн хууль, УИХ-ын тогтоолтой зөрчилдсөн байнгын хорооны тогтоол гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ярьж байж шийдэх саналтай байна" гэсэн санал гаргасан юм.




Өнөөдөр нохой өдөр

26 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө