Монголын Футзалын Үндэсний шигшээ баг Буриад Улсын Хөлбөмбөгийн Холбооны урилгаар олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор хойд хөршийг зорилоо. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар ахлуулсан тус багийн хувьд 14 тоглогчийн бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд тэмцээн өнөөдрөөс эхлэн /2022.01.04-08/ өдрүүдэд зохиогдох юм. Тус тэмцээн нь энэ оны 4 сард зохион байгуулагдах Азийн Цомын урьдчилсан шатны сорилго, бэлтгэл болохоороо гол онцлогтой гэжээ.