СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин мөргөлдөж, нэг иргэн төмөр эд ангид хавчуулагдан амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин мөргөлдөж, нэг иргэн төмөр эд ангид хавчуулагдан амь насаа алджээ

Өчигдөр /2022.01.03/ Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Айргийн-Үзүүр” гэдэг хоёр автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 46 км зам туулан иргэн Э-ын Субару-форестер загварын автомашин болон Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 6 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн Приус-20 загварын автомашинтай мөргөлдөж Субару форестер загварын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.  Иймд иргэд хөдөө, орон нутгийн замд явахдаа хурдаа хэтрүүлэлгүй, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.