Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 04. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 2-н, Ангараг гараг. Булаагч одтой од, улаагчин могой өдөр.

Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлдийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрий сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.