Д.Тогтохсүрэн: Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийг өвлүүлэх, суурь тэтгэвэртэй холбоотой асуудал орсон

Д.Тогтохсүрэн: Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийг өвлүүлэх, суурь тэтгэвэртэй холбоотой асуудал орсон

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар болон Нийгмийн даатгалын багц хуулийг талаар хэлэлцлээ. Намрын чуулган төгсгөлийн шатандаа орж байна. Нэгдүгээр сарын сүүлчээр завсарлана. Үүнээс нь өмнө хэлэлцэх хэд хэдэн чухал хууль бий.

Засгийн газраас Нийгмийн даатгалын таван хуулийг өргөн барьсан. Тиймээс өнөөдөр бүлэг хуралдаж, Нийгмийн даатгалын багц хуулиар М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон" гэлээ. 

Мөн тэрбээр Засгийн газраас Нийгмийн даатгалын системд томоохон шинэчлэл хийе гэж үзэж байгаа. Тиймээс хэд хэдэн том шинэчлэлийн асуудлыг өргөн барьсан байна. Нэгдүгээрт, Тэтгэврийг өвлүүлэх асуудлыг ярьж байгаа. Хоёрдугаарт, Суурь тэтгэвэртэй холбоотой асуудал. Гуравдугаарт, Олон төрөлт нийгмийн даатгалын асуудал гэх мэт олон асуудлыг тусгасан. Шинэчлэлийн том асуудал учир нухацтай хандах шаардлагатай байна гэж бүлэг үзсэн. Тиймээс уртдчилан ажлын хэсэг гарч, ажиллахаар болсон" гэлээ.

Түүнчлэн тэрбээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ нь хуультай холбоогүй. Харин энэ нь цэвэр санхүүгийн чадавхтай холбоотой асуудал. Ер нь бол зөрүүг арилгахыг бүлэг дэмжиж байгаа" гэдгийг онцоллоо. 

 




Өнөөдөр нохой өдөр

19 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө