ТОДРУУЛГА: Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас энэ долоо хоногт огцруулна

ТОДРУУЛГА: Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас энэ долоо хоногт огцруулна

Өнөөдөр /2022.01.03/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус хэвлэлийн хуралд тус бүлгийн дарга Д.Ганбат зэрэг цөөн тооны гишүүдээс бусад нь байсан гэж болно.

Ингээд тус хэвлэлийн хурлын үеэр, Улсын дээд шүүхээс 2021.12.31-ний өдрийн 14:00 цагт “Ардчилсан намын “Онц их хурлыг”, тус хурлыг зарласан Үндэсний бодлогын хороог хүчинтэй гэж үзсэн тогтоол”-оо хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм.

Тус тогтоолд, “АН-ын Үндсэн дүрмийн 5.13.12-т “ҮБХ нь дараах үүрэгтэй. Үүнд: 5.13.12.23 ээлжит ба ээлжит бус Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг тогтоох” гэсний дагуу АН-ын ҮБХ-ны 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 22/07 дугаар тогтоолоор АН-ын ээлжит бус Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулахаар, мөн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 22/11 дүгээр тогтоолоор уг Их хурлаар “1. АН-ын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 2. Үндсэн дүрмийн өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг байгуулах” гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь АН-ын Үндсэн дүрмийн 5.12.4.11-т “/Их хурал нь/ намын бүхий л асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргах” гэсний хүрээнд байна гэснийг хүрээнд байна гэж үзлээ” гэжээ. Тиймээс УДШ АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгээгүй ч түүнийг батламжилсан Онц их хурлыг хүчинтэй гэж үзжээ.

Тиймээс тус тогтоолдоо үндэслээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг энэ долоо хоногт огцруулах ээлжит бус хурлыг зарлана гэж эх сурвалж бидэнд мэдээллэв. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тал хугацаанд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж чадаагүй бөгөөд Д.Ганбат ганцаараа хуралдаж ирсэн гэх мэдээлэл бий. Учир нь түүнийг бусад гишүүд нь "Бүлгийнхээ даргаар хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хуралдаа оролцдоггүй байсан" гэх мэдээлэл байгаа юм. 




Өнөөдөр нохой өдөр

31 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө