Н.Алтанхуяг: Юмны үнэ тэнгэрт хадчихаад байхад МАН-ынхан 30 жилийн дараа сайхан амьдарна гээд сууж байх юм

Н.Алтанхуяг: Юмны үнэ тэнгэрт хадчихаад байхад МАН-ынхан 30 жилийн дараа сайхан амьдарна гээд сууж байх юм

Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээсээ хойш НЭГ жил зургаан сарын хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд иргэдийн амьдрал туйлын хүнд байлаа. Гэтэл УИХ Ковидтой тэмцэж байна гэх нэрийн доор төсөв зарцуулах эрхээ Засгийн газарт өгснөөс Засгийн газар дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадах шиг болсон. Гэтэл одоо шинэ хувилбар нэрээр Ковидын хуулиа дахин зургаан сараар сунгачихлаа. Монгол Улс руу орж гарах гарц хаагдаж, юмны үнэ тэнгэрт хадчихаад байхад 30 жилийн дараа сайхан амьдарна гээд л сууж байх юм. 

Би Ардчилсан намын даргаар зургаан жил ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд "Ардчилсан намд ямар ч асуудал болоогүй. Аймаг, сум, дүүргийн Ардчилсан нам бүгд нэг талдаа байсан. Харин манай намын нэрийг барьсан хэдэнд хүн Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, МАН-ынхантай нийлж, Ардчилсан намыг тарж бутарсан мэт харагдуулж явлаа. Харин 2021 оны сүүлчийн өдөр Улсын дээд шүүх шийдвэр гаргаж, Ардчилсан намын онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзлээ. Тиймээс бид цаашид нэгдэн нийлж, улам хүчтэй ажиллах болно" гэлээ.  




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө