Өнөөдөр /2022.01.03/ БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдэгдэлдээ, "Шинэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд амьжиргааны түвшин доогуур 6000 гаруй айл өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөж, ажлын хүрээнд амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний картыг цэнэглэж өгөхөөр болсон. Харин нөөцийн хувьд цагаан сарын баяр дуустал хүрэлцэхээр байгаа" гэлээ.