ФОТО: Албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон” байгуулжээ

ФОТО: Албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон” байгуулжээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж, анги танхимаа чимэглэжээ.

Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор  “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр зоригийн бэлгэдэл шонхор шувуу зэрэг 10 гаруй бүтээл байна.