ISEE.MN-ын “32 тэрбумын өртөгтэй Богд Зонхов бурхны хөшөө” нийтлэл 2021 оны “Сайтын шилдэг бүтээл”-ээр шалгарлаа

ISEE.MN-ын “32 тэрбумын өртөгтэй Богд Зонхов бурхны хөшөө” нийтлэл 2021 оны “Сайтын шилдэг бүтээл”-ээр шалгарлаа

Манай www.isee.mn сайт 2021 оны арваннэгдүгээр сарын 20 -ны өдөр нийтэлсэн “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих Ч.Номин сайдын багцыг дэмжиж УИХ баталжээ” / http://isee.mn/n/28375 / нийтлэлийг олон нийтэд хүргэсэн. Нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тодруулбал, тус хөшөөг анх 5.5 тэрбум төгрөгөөр барих Засгийн газрын тогтоол гарсан ч төсөвт өртөг нь 2022 онд даруй 27 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь анхаарал татсан. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай нийтлэлийн дараа "Богд зонхов" хөшөөний 32 тэрбумын төсвийг царцаах чиглэл өгч, Соёлын сайд Ч.Номин энэ талаарх саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. 

Тэгвэл www.isee.mn  сайтын "Богд Зонхов" бурхны хөшөө бүхий цогцолборыг 32 тэрбумаар барих гэж байгаа талаарх цуврал нийтлэл Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг "WEB AWARDS  2021" цахим салбарын тэргүүн наадмын "САЙТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ"-ээр шалгарлаа.