"Бээжин-2022" өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдана. Тус олимпод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоо мэдэгдлээ.
Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпын арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпыг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн" гэв.