"Эгийн голын усан цахилгаан станцын төсөл яагаад зогссон, ямар улс төрчид нөлөөлж байсан талаар хаалттай мэдээлэл хийхэд бэлэн"

"Эгийн голын усан цахилгаан станцын төсөл яагаад зогссон, ямар улс төрчид нөлөөлж байсан талаар хаалттай мэдээлэл хийхэд бэлэн"

“Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байгаагаа хэллээ.

Тэрбээр “Том төслүүд тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой надад ярих олон зүйл байна. Гэхдээ үүнийг нээлттэй ярих боломж надад байхгүй. Үүний цаана геополитикийн асуудлууд бий. Мэдээллийн ойлголтын маш том зөрүү үүсэж том төслүүд гацаж байна. Хэрэв энэ хөтөлбөр батлагдвал Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 төслийн талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байна. Үүний цаана ямар компани байдаг, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл яагаад зогссон, манайхаас ямар бичиг явж байсан, хөрөнгө оруулалтын хэлэлцээр эцэст нь яагаад өөрчлөгдсөн, ямар улс төрчид нөлөөлж байсан талаар ярьж болно. Харамсалтай нь, нээлттэй ярьвал эргээд том төсөлд эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс хаалттай ярилцахад бэлэн байна. УИХ болон Засгийн газар том төслүүдэд нэгдмэл байр суурьтай байх нь чухал” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө