LIVE: "Дубайн гэрээг цуцлаж, Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох $2,3 тэрбумын өрийг бүрэн тэглэхээр боллоо"

LIVE: "Дубайн гэрээг цуцлаж, Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох $2,3 тэрбумын өрийг бүрэн тэглэхээр боллоо"

Оюутолгой төслийн гүйцэтгэгч "Рио Тинто"-ийн Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлаас захидал ирүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг захидлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Захидалд "Дубайн гэрээг цуцлаж, Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох 2.3 тэрбумын өрийг бүрэн тэглэхээр болсон" талаар дурджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар "Рио тинто компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайд нэр дээр таван санал бүхий албан бичиг захидал ирсэн. Уг захидалд та бүхний саналыг ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр дараах атаван арга хэмжээг авч байна" гэсэн агуулга захидал байгаа. 

  • Нэгдүгээрт, "Оюутолгой"-н төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд байх 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
  • Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.
  • Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.
  • Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
  • Тавдугаарт, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн захидлыг илгээсэн" гэлээ.