Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Оюутолгой төслийн гүйцэтгэгч "Рио Тинто"-ийн Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлаас захидал ирүүлсэн байна. Уг захидлын талаар Ерөнхий сайд тун удахгүй мэдээлэл хийх бөгөөд одоо УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Засгийн газраас тавьсан саналыг Рио тинто компани 100 хувь хүлээж авсан" гэх мэдээлэл байна.
![“Рио Тинто”-оос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал ирж, МАН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэллээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2021/12/13/riotinto_1047.jpg)