ХХААХҮЯ “Засгийн газрын цом-2019” тэмцээний дэд байр эзлэв

ХХААХҮЯ “Засгийн газрын цом-2019” тэмцээний дэд байр эзлэв

Төрийн захиргааны төв байгууллагууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом-2019” дөрвөн төрөлт спортын тэмцээн XIV жилдээ болж өндөрлөв. Энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулсан бөгөөд шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрөлд шилдгүүд тодорсон юм.

Тэмцээн бага онооны системээр явагдаж нийлбэр дүнгээр Сангийн яам, ХХААХҮЯ, ЗГХЭГ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны волейболын эмэгтэй баг тамирчид III байр,  теннисийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр III байр эзэлж,  шатрын төрөлд эрэгтэй VI, харин эмэгтэй X байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр шагналт II байранд орсон юм.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө