Яармагийн гүүрний хойноос урагш чиглэх замд засварын ажил хийгдэж, графикын дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байгаа.
Энэ үеэр ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар ажиллан замын хөдөлгөөнийг зохицуулж байна.
Хуваарийн дагуу өнөөдөр ийнхүү өнгөн хэсгийн хучилт хийгээд, маргааш замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. Харин Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хотын төвөөс ''Чингис хаан'' олон улсын нисэх буудал орох зам хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг МИАТ компаниас анхаарууллаа.