Индонезид галт уул дэлбэрчээ

Индонезид галт уул дэлбэрчээ

Индонезийн Ява арал дээр оршдог Семеру галт уул дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, Зүүн Ява мужид оршдог Семеру галт уул бямба гарагт дэлбэрсэн байна. Энэхүү уул нь Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаягаас өмнө зүгт 130 киломерт зайд оршдог.

Дэлбэрэлтийн улмаас 12 мянган метрийн өндөрт утаа тортог савсаж, галт уулын лаав тогооноосоо 500 гаруй метр зайд халиад байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаж, 41 хүн гэмтэж, хоёр хүн сураггүй болоод байна.

Одоогийн байдлаар галт уулын ойролцоо амьдардаг 300 орчим өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа ч аврагчдын хүрэхэд хүндрэлтэй байгаа газруудад 10 хүн гацжээ. Үүнээс гадна нэгэн уурхайн оффист найман хүн гацсан байна. Далайн түвшнээс дээш 3600 гаруй метр өндөрт оршдог Семеру галт уул хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард дэлбэрсэн бөгөөд сүүлийн үед галт уулын идэвхжил нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулаад байжээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө