ЭМЯ: Улаанбаатарт 112, орон нутагт 78 тохиолдол батлагдаж таван хүн эндэв

ЭМЯ: Улаанбаатарт 112, орон нутагт 78 тохиолдол батлагдаж таван хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 190 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 112
  • Орон нутагт 78 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 6043 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 2,377
  • хүндэвтэр 2815
  • хүнд 739
  • нэн хүнд 112 хүн байна.

Мөн хугацаанд 41-80 насны таван хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1922 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.