Гадаадаас ирсэн бүх иргэдээс шинжилгээ авсны дараа Улаанбаатар руу нэвтрүүлнэ

Гадаадаас ирсэн бүх иргэдээс шинжилгээ авсны дараа Улаанбаатар руу нэвтрүүлнэ

Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.

Улаанбаатар хотод газардсан бүх онгоцны үйлчлүүлэгч нараас Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байгаа аж. Мөн Омикрон хувилбар бүртгэгдсэн орнуудаас ирсэн иргэдийг 10 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлах юм.