Өнөөдөр /2019.05.21/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцууллаа. Энэ удаагийн шалгалтаар 109 цэцэрлэгийг хамруулахад хэд хэдэн зөрчил илэрсэн гэлээ.
Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн:
-32 нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй
-28 нь буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй
-58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй,
-26 буюу 23 хувь нь туслах багшийн гэрчилгээгүй,
-Төрийн бус өмчийн 36 буюу 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй,
-92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбай байхгүй,
-37 буюу 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу,
-71 буюу 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин бүрдээгүй, хүний нөөц дутагдалтай байсан гэлээ.
Эдгээрээс үнэлэн шаардлага хангахгүй байгаа нэр бүхий 30 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн байна.
Шалгалтын явцад, давхардсан тоогоор нийт 2860 зөрчил дутагдал илрүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажиллах чиглэлээр зөвлөгөө өгч, улсын байцаагчийн нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүлжээ.