ХЭНТИЙН ЗДТГ: Иргэдийн хандиваар шинэ "Андлалын өргөө"-г хоёр сарын хугацаанд байгууллаа

ХЭНТИЙН ЗДТГ: Иргэдийн хандиваар шинэ "Андлалын өргөө"-г хоёр сарын хугацаанд байгууллаа

Хэнтий аймгийн Батноров суманд 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг зохиогчийн эрхийн маргаанаар нураасан. Тэгвэл тухайн газарт МУУСГЗ, барималч А.Очирболдын шинэ "Тэнгэрийн андлал" хөшөөг барьсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэв. 

Энэхүү хөшөөний талаар Хэнтий аймгийн засаг даргын тамгын газраас "Иргэдийн хандиваар шинэ "Андлалын өргөө"-г хоёр сарын хугацаанд байгуулсан. Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл "Андлалын өргөө"-г энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн уг хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн. Тухайлбал, Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байна. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм" гэж мэдээлжээ.