Өлсгөлөн зарлаж буй Э.Одбаярыг "9,6 кг турсан, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай байна" гэжээ

Өлсгөлөн зарлаж буй Э.Одбаярыг "9,6 кг турсан, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай байна" гэжээ

“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Улмаар Э.Одбаяр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдсон өдрөөсөө нойтон өлсгөлөн зарласан бөгөөд биеийн байдал нь муудсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс 10 дугаар сарын 21-ний өдөр түүний биеийн байдлын талаарх тодорхойлолтыг өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрт явуулжээ.

Э.Одбаярын эрүүл мэндийн тодорхойлолтод “Биеийн ерөнхий байдал дунд. Ухаан санаа саруул. Байрлал идэвхтэй. Арьсан доорх өөхөн эдийн хөгжил дунд. Амьсгал нэг минутад 18 удаа. Чагналтаар уушги хоёр талдаа цулцангийн амьсгалтай. Зүрхний авиа тод, хэм жигд...Бөөрний сорил хоёр талдаа эерэг.

2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр өлсгөлөн зарлах хүсэлт өгсний дагуу холбогдох шинжилгээг бүрдүүлж, эмчийн үзлэгт хамрагдахад бөөрний үйл ажиллагааны алдагдал, элэгний архаг үрэвслийн шинжүүд илэрч, хорих өрөөнд эмийн эмчилгээ хийгдсэн.  2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийсэн хяналтын шинжилгээнд ерөнхий хордлого, бөөрний ялгаруулах үйл ажиллагааны шинжүүд илрээд байна. 

Онош. Өлсгөлөнгийн шалтгаант уураг илчлэгийн дутагдал, бөөрний үйл ажиллагааны алдагдал

Дүгнэлт. Хоригдогч Э.Одбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс өөрт холбогдох хэргийн улмаас өлсгөлөн зарлаж байгаа. Өлсгөлөнг удаан хугацаанд үргэлжлүүлэхэд амь насанд хүндрэл учрах эрсдэлтэйг өөрт нь олон удаа хэлж, шинжилгээнүүдийг танилцуулсан боловч хоригдогч өлсгөлөнг зогсоохгүй гэсэн өгүүлэмжтэй байна. Одоо биеийн жин 72 кг 600 гр ба жингийн алдагдал 9 кг 650 грамм байгаа болохыг тодорхойлов" гэжээ. 

Э.Одбаярын эрүүл мэндийн тодорхойлолт