“Миний явах цаг болжээ” хэмээн 20 гаруй насны залуу цээжин тус газраа буудаж амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

“Миний явах цаг болжээ” хэмээн 20 гаруй насны залуу цээжин тус газраа буудаж амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ

Энэ сарын 23-ны өдөр /2021.10.23/ 11:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт хүн нас барсан тухай дуудлагыг цагдаагийн алба хаагчид хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 20 гаруй насны эрэгтэй  “Дробиник” маркийн буугаар өөрийнхөө цээжин тус газарт буудаж амиа хорлосон байж болзошгүй байжээ. Тодруулбал, хэрэг гарсан өдөр талийгаач ээж рүүгээ цахим сүлжээгээр “Эмээгээ маш их санаж байна. Энэ амьдралаас уйдаж байна. Миний явах цаг болжээ” гэсэн утга бүхий гэрээслэл бичсэн байж магадгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь цагдаагийн хэлтсээс амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шалгаж байгаа аж.