"Туулын бургасанд үүрлэсэн шавж нь ургамлын шимэгчээр хооллодог шүрэн цох болох нь тодорхойлогдсон"

"Туулын бургасанд үүрлэсэн шавж нь ургамлын шимэгчээр хооллодог шүрэн цох болох нь тодорхойлогдсон"

Туулын бургасанд үл мэдэгдэх шавж үүрлэсэн талаарх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл иргэдийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль Орчны Газраас туул голын бургас, улиаснаас дээж аван шинжлэх ухааны академийн биологын хүрээлэнд өгч шинжлүүлэхэд тус шавжнууд нь "шүрэн цох" болох нь тодорхойлогджээ.

​Шүрэн цох нь хавар юм уу намар үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндгүүдээ бөөнөөр нь гаргадаг байна. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчим дараа өндгүүдээс авгалдай гардаг байна. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохын ихэнх төрөл нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба