ТОДРУУЛГА: Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаагүй байгаа

ТОДРУУЛГА: Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргаагүй байгаа

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай  хамтран ажиллах талаар тусгасан байдаг. Үүний дагуу Хөвсгөл нууранд живсэн хөлөг онгоцуудыг татан гаргахад Засгийн Газраас хоёр тэрбумын санхүүжилт гаргасан.

Тэгвэл хэд хоногийн өмнө цахим сүлжээнд “Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан” гэх мэдээлэл түгсэн юм. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хөлөг онгоцыг татан гаргаагүй. Гаргасны дараа албан ёсоор олон нийтэд мэдээлэх болно” гэв.