СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймагт айл руу баавгай дайрч, гэрийн бүрээс уран, унь хугалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймагт айл руу баавгай дайрч, гэрийн бүрээс уран, унь хугалжээ

Ойрын үед манай орны зарим бүс нутагт баавгай олноор харагдаж, мал амьтан руу дайрч байгаа хэрэг гараад байгаа билээ.

Тэгвэл энэ нь  зун ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш тэжээл хайж яваа баавгайнууд байж болзошгүй байгаа аж. Саяхан гэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт баавгай айл руу дайрч, 10 ямаа, дөрвөн ухна, хоёр үхэр барьсан хэрэг гарчээ. Мөн гэрийн гаднаас нь савардаж, гэр дээгүүр явж, бүрээсийг нь урж, гэрийн унь хугалсан байна.