Энэтхэгийн “Pizza Hut” салбар банштай пиццагаа худалдаанд гаргаж байгаа нь шүүмжлэл дагуулж байна

Энэтхэгийн “Pizza Hut” салбар банштай пиццагаа худалдаанд гаргаж байгаа нь шүүмжлэл дагуулж байна

Энэтхэг улсын “Pizza Hut” салбар “Momo Mia” гэх банш болон бяслагийн холимог пицца худалдаанд гаргажээ.

Момо гэдэг нь баншны нэг төрөл бөгөөд Өмнөд болон Зүүн Азиудын хооронд Энэтхэг, Түвд зэрэг үндэстний түгээмэл зоог аж. Энэ нь Монголын бууз, Японы гяоза, Солонгосын мандутай төстэй бөгөөд олон төрлийн ургамал болон халуун ногоогоор амталсан гэжээ. Энэхүү өвөрмөц пиццаг цахим сүлжээнд янз бүрээр хүлээн авч байгаа бөгөөд дийлэнх нь шүүмжлэл дагуулсан гэв.