Зарим аймаг, орон нутагт шатахуун хомстож эхэлжээ

Зарим аймаг, орон нутагт шатахуун хомстож эхэлжээ

Өнгөрсөн сард манай улс шатахууны хомсдолд орж, шатахуун түгээх станцууд авто бензинээ тодорхой хязгаартай борлуулж байсан билээ. Харин эл асуудалд холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд шатахууны хомсдол Улаанбаатар хотод арилсан. 

Тэгвэл зарим аймаг, орон нутагт шатахууны хомстол үүсээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн зарим суманд авто бензиныг нэг автомашинд ердөө 30 мянган төгрөгт өгч эхэлсэн байна. Энэ шатахууны импорттой холбоотой хязгаарлалт уу, эсвэл дотоодын шатахууны тээвэртэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Учир нь энэ талаар албаны хүмүүс одоогоор тайлбар хийгээгүй байна.