ВИДЕО: Э.Одбаярыг суллахыг шаардаж, өлсгөлөн зарласан О.Чинбатыг эрүүл мэндээ бодож, суултаа зогсоохыг С.Эрдэнэ хүсэв

ВИДЕО: Э.Одбаярыг суллахыг шаардаж, өлсгөлөн зарласан О.Чинбатыг эрүүл мэндээ бодож, суултаа зогсоохыг С.Эрдэнэ хүсэв

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоног цагдан хориод байгаа билээ. Тэгвэл Чинбат гэх адил нэртэй хоёр иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг суллахыг шаардаж, хоёр өөр газар өлсгөлөн зарласан.

Тодруулбал, Төв талбай дээр өлсгөлөн зарласан Ц.Чинбат коронавирусийн халдвар авч, өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн. Харин Хэлмэгдсийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарласан О.Чинбаттай өнөөдөр /2021.10.20/ АН-ын дарга асан С.Эрдэнэ уулзаж, өлсгөлөнгөө зогсоож, биеэ бодохыг түүнээс хүссэн байна. Тодруулбал, тэрбээр "Чиний шударга ёсны төлөөх тэмцлийг бид бүгдээрээ ойлгож, дэмжиж байгаа. Одоо биеэ бодож, амь нас эрүүл мэндээ бодох нь хамгийн чухал байна. Тэмцлийг хэзээ ч үргэлжлүүлж болно. Эрүүл мэнд амь нас хэдэг ахиж олдохгүй. Ардчилсан намаас хүний эрхийн талаар холбогдох байгууллагуудад нь албан шаардлага хүргүүлсэн. Тиймээс эрүүл мэндээ бодож өлсгөлөнгөө зогсоохыг хүсэж байна" хэмээжээ.