С. Жавхлан: Надаас өө хайгаад олохгүй болохоор үнэнийг гуйвуулж, "шантаажилсан" гэж хэлээд байна

С. Жавхлан: Надаас өө хайгаад олохгүй болохоор үнэнийг гуйвуулж, "шантаажилсан" гэж хэлээд байна

МУГЖ, УИХ-гишүүн асан С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас орон нутгаар Монгол туургатан тоглолт хийх 4 орчим тэрбум төгрөг нэхсэн. Ингээд өгөөгүй учраас суулт зарлаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар С. Жавхлан тодруулга өглөө.

Тэрбээр “Энэ зун Баян-Өлгий аймагт дууны бичлэг хийж байх үед Б. Жавхлан сайд амарч явсан. Энэ үеэр би “нэг нэгнээ дэмжээд Монголоо гоё болгох ёстой. Бид нарт үзүүлж болох дэмжлэг туслалцаа юу байна. Манай “Монгол Мандана” гэдэг төслийг дэмжиж яагаад болдоггүй юм бэ” гэж л ярьсан.

“Монгол Мандана” төслийг 2017-2018 онд 75 гишүүн, мөн төрийн гурван өндөрлөгт сүү өргөн барьж танилцуулсан. Би “та нарт танилцуулсан энэ төслийг яагаад дэмждэггүй юм бэ” гэж ярьсан. Надаас өө хайгаад олохгүй болохоор үнэнийг гуйвуулж, “шантаажилсан” гэж хэлээд байна. Би уучлалт гуйгаад огцор гэдэг л шаардлага тавьж байгаа. Худал мэдээлэл тараагаад сая төгрөгөөр торгуулж болно гэдэг зүй тогтол үүсчихжээ” гэлээ.

Г. Мөнхбаяр