Б.Жавхлан: Болсон зүйлийг яг үнэнээр нь ярьсан. Хэлсэн зүйлийнхээ төлөө би ч бас хариуцлага хүлээнэ

Б.Жавхлан: Болсон зүйлийг яг үнэнээр нь ярьсан. Хэлсэн зүйлийнхээ төлөө би ч бас хариуцлага хүлээнэ

Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй дуучин С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн гэх яриа гараад буй. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд яриа өгөхдөө “С.Жавхлан надтай уулзалт хийж мөнгө нэхсэн нь үнэн. Энэ мөнгөн дүн нь 4 орчим тэрбум төгрөг байсан. Гэхдээ улсын төсвөөс ийм зүйлд мөнгө гаргах боломжгүй учраас чадахгүй гэдгээ хэлсэн. Үүнээс болоод суулт зарлаж байж магадгүй. Бид төсвөөс урлаг уран сайхны арга хэмжээг дэмжээд байх боломжгүй” гэсэн юм.

Тэгвэл уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас Эрүүгийн цагдаагийн алба мэдүүлэг, тайлбар авсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаар Б.Жавхлан сайд “Өчигдөр 18.00 цагийн үед мэдүүлэг авъя гэж надтай холбогдсон. Мэдүүлэг өгсөн. Болсон үйл явдлын талаар бодит байдлыг ярьсан. Тухайн үед би өөрөө болон хэд хэдэн хүн байсан. Хэлсэн ярьсан зүйлийнхээ талаар би ч бас хариуцлага хүлээнэ. Болсон процессыг яг л үнэнээр нь ярьсан.  Уулзалт энгийн л яриа болсон. Засгийн газрын зүгээс ийм зүйлийг санхүүжүүлэх хууль эрх зүйн ямар ч боломжгүй гэдгээ хэлсэн” гэлээ.