ВИДЕО: С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн биед халдаж, доромжлов

ВИДЕО: С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн биед халдаж, доромжлов

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Монгол Улсын Засгийн газрыг огцрохыг шаардаж, Төв талбай дээр суулт зарлаж байгаа билээ. Харин түүний энэхүү суултыг 4 тэрбумын үнэ гэх мэдээлэл ч гараад буй.

Тэгвэл С.Жавхлан өнөөдөр мэдээлэл авахаар очсон сэтгүүлчийн биед халджээ. Тодотговол, С.Жавхлангаас "Та дараагийн сонгуулиар УИХ-д нэр дэвших үү" гэх сэтгүүлчийн асуултад бухимдаж, "Чи тэр хэвлэлийн хурлыг дахиж үзчихээд ир. Би чамд нэг даалгавар өгье. Би энэ асуултад чинь хариулахгүй. Та нар хов болохоор энд гарч ирчихээд хамаг амьтны тархи толгойг угааж болдог. Хотол олон чинь үгээ хэлье гэхээр нэг ч удаа гарч ирдэггүй. Би чамд даалгавар өгье. Чи эндээс арван хүнээс ярилцлага авчихаад асуултаа ах дээрээ аваад ир. Одоо нэг цаг болох гэж байна. Нэг цагт мэдээлэл өгнө гэдгийг энэ дээр өгсөн за юу" хэмээн сэтгүүлчийн толгойг гар утсаараа цохисон байна.

Мөн тэрбээр "Үүнийг та нар яагаад харж мэдэрдэггүй юм. Нэг цагт гэж хэлээд байхад даалгавар авсан мэт гарч ирээд байгаа юм. 13 цагт. Тэрийг харж л байя. Чамтай чамгүй энэ амьдрал болно. Нэг цагтаа хүрээд ир" хэмээн уурлаж, мэдээлэл авах гэж байсан сэтгүүлчийг доромжилсон байна. 

Угтаа хэвлэл мэдээллийн байгууллага, түүнд ажиллаж буй сэтгүүлчид түүний хэлсэнчлэн хэн нэгний захиалгаар үүрэг даалгавар биелүүлдэггүй. Харин ч нийтлэлийн бодлого, мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх байдлаараа өрсөлдөж байдаг. Гэтэл С.Жавхлан олон нийтийн мэдэх эрхийг хангахаар ажиллаж буй сэтгүүлчээс өөрт таалагдах асуултыг хүсэж, хэвлэл мэдээллийн байгууллага, хүний эрхэнд бүдүүлгээр халдав. 

ҮЗЭХ: