“НҮБ-ын 7 хоног” аяны нээлт өнөөдөр эхэлж, 2500 мод тарив

“НҮБ-ын 7 хоног” аяны нээлт өнөөдөр эхэлж, 2500 мод тарив

Монгол улс НҮБ-д 101 дэх гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан “НҮБ-ын долоо хоног” аяныг өнөөдрөөс /2021-10-20/ энэ сарын 27-ныг хүртэл зохион байгуулж байна.

Тодруулбал, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 193 улстай дипломат харилцаа тогтоож 294 олон талт гэрээ конвенцод нэгджээ.  Тус аяны  нээлт өнөөдөр Баянзүрх ууланд нэг га газар талбайд 2500 мод тарьснаар эхэллээ. Мод тарих ажилд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, бусад төрөлжсөн байгууллага болон Гадаад харилцааны яам дэд сайдын хамтаар оролцжээ.

Г. Мөнхбаяр