БНХАУ гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эцэг, эхэд нь хариуцлага тооцдог хуулийн төсөл боловсруулжээ

БНХАУ гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эцэг, эхэд нь хариуцлага тооцдог хуулийн төсөл боловсруулжээ

БНХАУ-ын эрх баригчид Гэр бүлийн боловсролыг дэмжих хуулийн төслийг боловсруулж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уг хуулийн төсөлд бага насны хүүхэд хүмүүжлийн доголдол гаргасан, эсвэл гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид нь хариуцлага тооцох талаар яригдаж байгаа аж. Мөн хуульд эцэг эхчүүдийг хүүхдэдээ цаг гаргаж, амрах, тоглох, дасгал хийхэд нь цаг гаргаж өгөх талаар тусгасан байна.

Хууль санаачлагчид өсвөр насны хүүхдүүдийн биеэ авч явах байдал нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд үүнд гэр бүлийн боловсрол хамгийн том байр суурь эзэлдэг гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: CNN