Бээжин хотод 70 хоногийн дараа коронавирусийн халдвар бүртгэгдлээ

Бээжин хотод 70 хоногийн дараа коронавирусийн халдвар бүртгэгдлээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр/2021.10.19/ коронавирусийн нэг тохиолдол батлагджээ. Тус хотод 70 хоногийн турш халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Халдвар авсан иргэн Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужаас Бээжинд ирсэн байна. Улмаар тус мужийн иргэдийг шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг зөвлөж, ойрын хавьтал болсон хүмүүсээс яаралтай шинжилгээ авах ажлыг зохион байгуулжээ.

Мөн хувийн хэвшлийн компани, байгууллагууд хотоос гарсан ажилчдаа эргэн ирэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлага тавьж эхэлсэн байна. 

Эх сурвалж: Globaltimes CN