Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 10 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 15, Шийдэм одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал (9 цаг 19 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.