Израилийн эргээс 900 жилийн настай загалмайтны сэлэм олджээ

Израилийн эргээс 900 жилийн настай загалмайтны сэлэм олджээ

Израиль улсын далайн эргээс 1 метрийн урттай загалмайтны сэлмийг нэгэн усанд шумбагч олжээ.

Тодруулбал, тэрхүү сэлэм нь 4000 жилийн тэртээ байгалийн бэхэлгээ болгон ашигладаг байсан газарт ваар, зангуу гэх мэт эд зүйлүүдтэй хамт байсан байна. Одоогоор эрдэмтэд тус сэлмийг 900 жилийн настай гэж үзээд байгаа бөгөөд загалмайтны аян дайны түүхэн дэх чухал мөчүүдийг гэрчлэх эд зүйл байх боломжтой гэж үзэж байгаа аж.

Тус улсын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжийн байцаагч Нир Дистелфелд хэлэхдээ, "Энэхүү илд нь төгс төгөлдөр байдлаа хэвийн хадгалан авч үлдсэн бөгөөд эзэн нь загалмайтны баатарт харьяалагддаг нэгэн байх боломжтой. Мөн гадуураа далайн организмаар бүрхэгдсэн байсан боловч илдний төмөр нь бат бөх байгаа нь сэтгэл хөдөлгөм байна” гэжээ.

Илд олдсон энэхүү газар нь археологичид хэдийн сайн мэддэг, судлагдсан газар байсан ч далайн доор ёроолд хадгалагдсан үлдсэн эд зүйлийг олж тогтоох маш хэцүү бэрхшээлтэй тулгардаг. Иймд энэ төрлийн санамсаргүй гэнэтийн олдворууд ихээхэн өөрчлөлтийг авчирдаг гэлээ.