ТӨСӨВ: Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар 3,8 тэрбумаар “Айрагны өргөө” барьж тойргоо усална

ТӨСӨВ: Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар 3,8 тэрбумаар “Айрагны өргөө” барьж тойргоо усална

Ирэх оны төсвийн төсөлд суусан анхаарал татсан төслүүд, татвар төлөлчдийн мөнгийг эрх баригчид хэрхэн зарцуулахаар төлөвлөөд буйг бид цувралаар мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Булган аймагт бренд бүтээгдэхүүний өргөөний барилга барихаар төсөвт суулгасан байгааг онцолж байна.

Тодруулбал, Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 3 тэрбум 805 сая төгрөгөөр "Булган аймгийн бренд бүтээгдэхүүний өргөө"-ний барилга барихаар төсөвт суулгажээ. Үүнээс энэ онд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд барилгыг 2022-2023 онд барихаар төлөвлөсөн аж.  

2022 оны Улсын төсөв

Гурван тэрбум гаруй төгрөгөөр сүндэрлэх тус барилгад Булганы ямар брэнд залрах бол гэдэг нь анхаарал татаж байна. Булган аймаг айргаараа алдартай гэдэгтэй маргах хүн ховор биз. Гэхдээ зөвхөн брэнд болсон айргаа залж, сурталчилахын тулд 3 тэрбум төгрөгөөр барилга барих нь даанч үрэлгэн төсөв байлтай.  Ер нь зах зээлээрээ хувийн хэвшлийнхэн хийж хэрэгжүүлэх энэ мэт ажлыг УИХ-ын гишүүд тойргоо услахын улсын мөнгөөр барьж байгуулахаар төсөвт суулгасаар байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.