Улаанбаатарт 8 градус дулаан байна

Улаанбаатарт 8 градус дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. Өнөөдөр салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна. Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.