Японд халдварын тархалт эрчимтэй буурч, нийслэл Токиод сүүлийн нэг хоногт 40 тохиолдол бүртгэгджээ

Японд халдварын тархалт эрчимтэй буурч, нийслэл Токиод сүүлийн нэг хоногт 40 тохиолдол бүртгэгджээ

Японд сүүлийн хоногуудад коронавирусийн халдварын тархалт эрчимтэй буурч байна. Тодруулбал, сүүлийн 24 цагт тус улсад шинээр 456 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд нийслэл Токио хотод 40 тохиолдол бүртгэгдсэн нь ойрын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Наймдугаар сарын 20-нд тус улсад өдөрт шинээр батлагдах халдварын тоо 25,866-д хүрч, дээд “амжилт” тогтоож байв. Харин аравдугаар сар гарсаар эрчимтэй буурч эхэлсэн юм.

Ийнхүү саяхан ковидын тав дахь давлагаатайгаа тэмцэж байсан тус улсад халдварын тархалт эрс буурсныг шинжээчид вакцинжуулалтын үр нөлөө, иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдсөнтэй холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: Japantimes