Энэтхэгт хүчтэй аадар борооны улмаас үер болж, 24 хүн амиа алджээ

Энэтхэгт хүчтэй аадар борооны улмаас үер болж, 24 хүн амиа алджээ

Энэтхэгийн өмнөд хэсэг Керала хотод хүчтэй аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэж, 24 хүн нас баржээ. Амь үрэгсдийн дунд таван хүүхэд байгаа аж. Мөн олон хүн сураггүй болсон тул цаашид амиа алдагсдын тоо өсөх вий хэмээн эрх баригчид болгоомжилж байна.

Коттаям, Идукки дүүргүүд хамгийн их хохирол амсаад байгаа юм. Тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт хөрсний нуралт үүсэж, олон тооны иргэн гацаад байгаа аж. Одоогоор эрх баригчид цэргийн нисдэг тэргээр хүнд байдалд орсон иргэдэд хоол хүнсний хангамж үзүүлж байгаа юм байна. 

Хамгийн сүүлд Керала хотод 2018 онд үер болж 400 орчим хүн нас барж, нэг сая гаруй хүн дүрвэж байжээ. Керала хотын бүс нутагт 44 гол урсдаг нь үерийн аюулыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог аж.

Эх сурвалж: BBC