ТАНИЛЦ: АНУ дараах вакцин хийлгэсэн иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ

ТАНИЛЦ: АНУ дараах вакцин хийлгэсэн иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) –аас зөвшөөрсөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг АНУ 11 дүгээр сарын 8-аас эхлэн хилээр нэвтрэхийг зөвшөөрөх талаар “The New York Times” сонин мэдээллээ. Тодруулбал, ДЭМБ-аас зөвшөөрсөн

  • Pfizer болон BioNTech
  • Moderna
  • Johnson & Johnson
  • AstraZeneca
  • БНХАУ-ын Синофарм вакцинуудын бүрэн тунд хамрагдсан иргэдийг тус улс хилээр чөлөөтэй нэвтрүүлэх аж.

Ингэхдээ вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш доод тал нь хоёр долоо хоног өнгөрсөн байх шаардлагатай бөгөөд ирснийхээ дараа гурав хоногийн дотор коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм байна.

Эх сурвалж: TACC