АНУ, Канадын 16 иргэнийг Гаитигийн зэвсэгт бүлэглэл хулгайлжээ

АНУ, Канадын 16 иргэнийг Гаитигийн зэвсэгт бүлэглэл хулгайлжээ

Өнгөрсөн Бямба гараг/2021.10.16/-т АНУ, Канадын 17 иргэн Гаитид хулгайлагдсан талаар “Christian Aid Ministries” байгууллагаас мэдээллээ. Огайо мужийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд хулгайлагдсан иргэдийн дунд “АНУ-ын 16, Канадын нэг иргэн байсан бөгөөд үүний дунд таван хүүхэд” байгаа аж.

Урьдчилсан мөрдлөгөөр тэднийг Гаитигийн зэвсэгт бүлэглэл хулгайлсан байж болзошгүй талаар тус улсын аюулгүй байдлын албаны эх сурвалжууд мэдээлээд байна. Тус иргэдийн ихэнх нь христийн номлогч байсан бөгөөд нийслэл Порт-о-Пренс хотоос Титаньен хот руу явж байх замд нь хулгайлжээ. 

АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр Холбооны мөрдөх товчоо, Төрийн департаментын ажилтнууд өөрсдийн иргэдийг суллахын тулд шуурхай ажиллаж байгаа боловч одоог хүртэл хаана байгааг мэдэж чадаагүй байгаа аж.

Мөн Канадын албаныхан мэдээлэл цуглуулахын тулд орон нутгийн эрх баригчид, холбогдох ТББ-уудтай хамтран ажиллаж байгаа талаар Канадын Global Affairs -ийн хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт ярьжээ.

Эх сурвалж: CNN