“Squid Game” цувралын ашиг 1 их наяд вон буюу 891 сая ам.долларт хүрчээ

“Squid Game” цувралын ашиг 1 их наяд вон буюу 891 сая ам.долларт хүрчээ

БНСУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Squid Game" цуврал нь өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн цагаасаа олон түүхэн амжилтуудыг эвдэж, дэлхийн дахиныг байлдан дагуулаад байгаа билээ.

Тэгвэл “Bloomberg” агентлагийн мэдээлснээр тус цуврал нь нэг ангид дор хаяж 2,8 тэрбум вон буюу нийт 25.3 тэрбум воны /21.4 сая ам.доллар/ хөрөнгө оруулалтаар хийгдсэн хэдий ч ашиг нь одоогоор /1 их наяд вон/ болсон гэж мэдэгджээ.

Энэ нь “Netflix”-ийн алдартай бүтээлүүдийн хажууд хамаагүй бага өртөгөөр хийгдсэн хэдий ч олсон ашиг нь 891 сая доллар ба 1 их наяд воноор тооцогдож өндрөөр үнэлэгдсэн байна. Иймд БНСУ-ын 'Squid Game' цуврал Netflix-ийн хамгийн их ашиг олсон бүтээлүүдийн нэг болжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө