Өнөөдөр Улаанбаатар олон улсын кино наадам “Зургадугаар бүхээг” киногоор нээлтээ хийнэ

Өнөөдөр Улаанбаатар олон улсын кино наадам “Зургадугаар бүхээг” киногоор нээлтээ хийнэ

Өнөөдөр /2021.10.18/ Улаанбаатар олон улсын 13 дахь удаагийн кино наадам албан ёсоор эхэлж, 18:00 цагаас 2021 Каннын ОУКН-ын уралдаант хэсгийн Гранпри шагналт “Зургадугаар бүхээг” бүтээлийг толилуулах юм.

Тэгвэл тус наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон бөгөөд Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног "Нээлтийн кино", "Олон улсын кино хөтөлбөр", "Монгол киноны хөтөлбөр" , "Үзэхийн хязгаар" хэсгээр үзүүлэх бөгөөд энэ сарын 18-24-ний өдрүүдэд "Тэнгис" кино театрт зохион байгуулагдана. Нэг тасалбарын үнэ 9000 төгрөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн ЭНД дарж авна уу.