БНСУ-д Монгол эмэгтэй согтуугаар жолоо барьж, ресторан мөргөжээ

БНСУ-д Монгол эмэгтэй согтуугаар жолоо барьж, ресторан мөргөжээ

Өчигдөр /2021.10.17/ БНСУ-ын Сөүл хотын Ганнам хороололд Монгол эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргажээ.

Энэ талаар тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр үүрийн 04.40 цагийн орчимд Монгол Улсын харьяат иргэн 30 орчим настай эмэгтэй А гэгч автомашинаараа нэгэн рестораныг мөргөсөн байна. Азаар шөнийн цаг байсан тул ресторанд нэг ч ажилтан, үйлчлүүлэгч байгаагүй аж.

Улмаар цагдаа нар ирж, шалгалт хийхэд А-ийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ  автомашин жолоодох эрхийг цуцлах хэмжээнээс давсан буюу 0.08 хувь байжээ.

Одоо Ганнамын цагдаагийн хэлтсээс Монгол Улсын иргэн А-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр шалгаж байна. Урьдчилсан байдлаар сэжигтэн А “хамт байсан хүнтэйгээ муудалцаж осол гаргасан гэж мэдүүлжээ" хэмээсэн байна.

Эх сурвалж: YTN




Өнөөдөр хулгана өдөр

21 цагийн өмнө